Дорноговь аймаг "Нийгмийн хариуцлагатай байгууллага" шагналаар Кожеговь компанийг шагнав

January 15, 2014

"Нийгмийн хариуцлагатай байгууллага" шагналаар Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Кожеговь" ХХК-ийг шагналаа.
Хурлын төлөөлөгчид АРЕВА Монгол, Кожеговь компаний Орон нутаг, тогтвортой хөгжлийн багийнханд шагналыг 2014 оны 1-р сарын 13-нд гардуулсан юм. Тус шагналыг цом, өргөмжлөл дагалдаж байна.
Хүндтэй шагнал хүртсэн "Кожеговь", "АРЕВА Монгол" ХХК-ний хамт олонд баяр хүргэе!